Нээлттэй өгөгдлийн системд чанарын автомат үнэлгээ нэвтрүүллээ
Нээлттэй өгөгдлийн системийн 3.0 хувилбарыг ашиглалтад оруулж, өгөгдлийг тохируулан татах, чанарыг автоматаар үнэлэх, шинэчлэлтийг хянах боломж бүрдүүлжээ.
Нээлттэй өгөгдлийн системийн 3.0 хувилбарыг ашиглалтад оруулж, өгөгдлийг тохируулан татах, чанарыг автоматаар үнэлэх, шинэчлэлтийг хянах боломж бүрдүүлжээ.
Иргэн, судлаач, аж ахуйн нэгж өгөгдлийг өөрийн тохируулсан бүтцээр татах, хүснэгтээр урьдчилан үзэх, хайх, эрэмбэлэх боломжтой болсон. Мөн шинэ өгөгдөл нийтлүүлэх, шинэчлэх хүсэлт гаргах, алдааг цахимаар мэдэгдэх боломжтой.
Өгөгдлийн бүрэн байдал, давхардал, тайлбар, мэдээллийн бүрдлээр чанарыг автоматаар үнэлнэ. Өгөгдлийн өмнөх болон сүүлийн хувилбарын өөрчлөлтийг харьцуулах боломжтой.
Нэгдсэн хяналтын самбарт нийтэлсэн өгөгдлийн тоо, чанар, шинэчлэлтийн хугацаа, хоцрогдлыг харуулдаг болсон. Ингэснээр иргэд дутуу, шинэчлэгдээгүй өгөгдлийг илрүүлж, мэдээлэл хариуцагч байгууллагуудын нийтэлсэн өгөгдөлд шууд хяналт тавих боломжтой.
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд мэдээллийн систем, түүний өгөгдлийн сангаас нээлттэй өгөгдлийг тогтоосон хуваарийн дагуу автоматаар шинэчлэх, тайланг шууд татах техникийн боломж бүрдсэн. Энэ нь албан хаагчдын давтан хийдэг гар ажиллагааг хялбарчилжээ.
Засгийн газрын 2026 оны долоодугаар сарын шийдвэрийн дагуу шинэчилсэн. Тус шийдвэрээр мэдээллийг бодит цагийн горимоор харах нөхцөл бүрдүүлж, Засгийн газрын “Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, нэгдсэн мэдээлэл хяналтын систем”-тэй холбохыг үүрэг болгосон.
Мэдээлэл хариуцагч бүх байгууллагын хэрэглээнд нэвтрүүлж, хариуцсан албан хаагчдыг сургахаар төлөвлөжээ. Мөн өгөгдөл нийлүүлэлтийг автоматжуулж, шинэчлэлтийг тогтмолжуулах замаар системийн ашиглалт, үр өгөөжийг нэмэгдүүлнэ.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.