Бөхийн ёс зүйн зөрчлөөс сэргийлэхэд жаяг дэгийн багтай хамтран ажиллахаар болов
МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл жаяг дэгийн багтай уулзаж, ёс зүйн зөрчлөөс сэргийлэх, барилдааны дүрмийг мөрдүүлэхэд хамтран ажиллахаар шийдвэрлэв.
МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл жаяг дэгийн багтай уулзаж, ёс зүйн зөрчлөөс сэргийлэх, барилдааны дүрмийг мөрдүүлэхэд хамтран ажиллахаар шийдвэрлэв.
Жаяг дэгийн багийн гишүүд, бөхчүүдийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, барилдааны дүрэм, журмын хэрэгжилтийг сайжруулж мөрдүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаар шийдвэрлэв. Уулзалтаар гаргасан санал, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлнэ.
Барилдааны дэг жаягийг сахиулахад гол үүрэг гүйцэтгэдэг засуул, цэц нарын эрх, үүргийг тодорхой болгож сайжруулах шаардлагатайг онцолсон.
Зарим бөхчүүдийн ёс бус үг хэллэг, зохисгүй үйлдэл, сөрөг хандлагыг таслан зогсоох шаардлагатай гэж үзсэн. Бөхчүүдийг нийгэмд үлгэр дуурайлалтай, ёс зүйтэй иргэд болгон төлөвшүүлэхэд анхаарахаар санал нэгдсэн.
Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүд дараагийн уулзалтаа арваннэгдүгээр сарын 29-ний 14:00 цагт багш, дасгалжуулагч болон бөхчүүдтэй хийхээр товлосон.
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл, Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн дарга Д.Төмөрбаатар, зөвлөлийн гишүүд О.Ганбанди, Д.Золбаяр нар оролцсон.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.