Урьдчилсан дүгнэлтээр Эгийн голын УЦС Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурт сөрөг нөлөөгүй
Монгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ыг Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын экосистемд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гаргажээ.
Монгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ыг Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын экосистемд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гаргажээ.
Төслийг Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын экосистемд сөрөг нөлөөлөлгүйгээр барьж, ашиглах боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлтэд Монгол, Оросын эрдэмтэд зарчмын хувьд хүрчээ.
Монгол, Оросын Шинжлэх ухааны академийн эрдэмтэд хамтарсан судалгааг хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн.
Ерөнхий сайд судалгааны үр дүнг ОХУ-ын талтай эцэслэн хэлэлцэж, тохиролцсон баримт бичгийг албажуулан, Засгийн газар хоорондын комисст танилцуулахыг үүрэг болгосон. Мөн төсөлд шаардлагатай бодлого, шийдвэрийн төслийг нэгтгэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.
2024 оны есдүгээр сарын 3-нд хоёр улсын байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нар Байгаль нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Үүний хүрээнд Эгийн голын УЦС-ын болзошгүй нөлөөллийг үнэлэх хамтарсан ажлын хэсэг байгуулжээ.
Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл судалгааны дүнг Ерөнхий сайд Н.Учралд танилцуулсан.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.