2026 оны өвлийн шалгалтын бүртгэлийг 11-р сарын 23-ны 18:00 цагт хаана
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл 2026 оны 11-р сарын 23-ны 18:00 цагт дуусна. Хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй.
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл 2026 оны 11-р сарын 23-ны 18:00 цагт дуусна. Хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй.
Бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар 2026 оны 11-р сарын 23-ны 18:00 цагт дуусна.
Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй. Бүртгэл хаагдсанаас хойш нэмэлт хичээл сонгох боломжгүй.
Хугацаа дуусахаас өмнө бүртгэлийн дугаар, нууц үгээрээ “шалгуулагчийн булан”-д нэвтэрч, шалгалт өгөх хичээлээ сонгон хураамжаа төлнө. Хураамж төлөгдөөгүй бол бүртгэл баталгаажихгүй.
Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын нэг хичээлийн хураамж 20 000 төгрөг байна.
2026 онд болон түүнээс өмнө бүрэн дунд боловсрол, эсвэл түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн хамрагдана.
Монгол хэл бичиг, монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгэм судлал хичээлээс 2-оос дээшийг сонгож бүртгүүлнэ.
Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглах бөгөөд бүртгэлийн дугаар, нууц үг уг хаягт очно. 3×4 хэмжээтэй цээж зургийг файлаар оруулах ба шаардлага хангаагүй зургийг устгана.
Шалгалтад бүртгүүлсэн хөгжлийн онцлогтой иргэн өргөдөл, эмчийн магадалгаагаа бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.