Хүүхдийн эрт илрүүлгийн хамрагдалт 83.2 хувьд хүрчээ
Сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлэгт 236,853 хүүхэд хамрагджээ. Салбар дундын ажлын хэсэг үзлэгийн явц, үр дүн, цаашдын арга хэмжээг хэлэлцэв.
Сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлэгт 236,853 хүүхэд хамрагджээ. Салбар дундын ажлын хэсэг үзлэгийн явц, үр дүн, цаашдын арга хэмжээг хэлэлцэв.
Арваннэгдүгээр сарын 18-ны байдлаар 236,853 суралцагч хамрагдсан нь зорилтот бүлгийн нийт хүүхдийн 83.2 хувь болжээ.
Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан үзлэгийг улс орон даяар аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний хооронд зохион байгуулж байна.
Эрсдэлийн үнэлгээ, холбогдох зөвлөмжийг эцэг эх, асран хамгаалагчдад E-Mongolia системээр дамжуулан шуурхай хүргэх асуудлыг хэлэлцжээ.
Цэцэрлэг, сургуульд суурилсан эрт илрүүлэх үзлэгийн үндэсний тогтолцоог бүрдүүлж, тогтвортой хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлогын шийдэл, саналыг нэгтгэн Засгийн газарт танилцуулахаар тогтжээ.
Салбар дундын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах, эрт илрүүлгийн явцад тогтмол мониторинг хийх удирдамжийг батлан хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.
Ерөнхий сайдын зөвлөхүүд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын ерөнхий газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төлөөлөл оролцжээ.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.