Сэлбэ дэд төвийн 31 блокт халаалт өгч эхэллээ
Сэлбэ дэд төвийн 31 блок барилга Сэлбэ дулааны станцаас дулаан авч эхэлснээр өвөл дотор заслын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх нөхцөл бүрдлээ.
Сэлбэ дэд төвийн 31 блок барилга Сэлбэ дулааны станцаас дулаан авч эхэлснээр өвөл дотор заслын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх нөхцөл бүрдлээ.
Халаалт авахад бэлэн болсон 31 блок барилга Сэлбэ дулааны станцад холбогдож, дулааны эрчим хүчээ авч эхэлсэн.
Өвлийн улиралд дотор заслын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх инженерийн үндсэн нөхцөл бүрдсэн. Зарим блокт дотор заслын ажил эхэлсэн байна.
Сэлбэ болон Дамбадаржаа гэсэн хоёр эх үүсвэрээр дулаан хангамжийг шийдвэрлэхээр төлөвлөсөн. Эхний ээлжийн барилгууд Сэлбэ дулааны станцаас дулаан авч байна.
Халаалтын нэгдүгээр хэлхээний шугам болон ус, дулаан дамжуулах төвүүдийн барилга угсралтыг 2021 онд хийж гүйцэтгэсэн. Энэ онд халаалтын хоёрдугаар хэлхээ болон ус хангамжийн шугам сүлжээний угсралтыг үргэлжлүүлж байна.
63 МВт хүчин чадалтай станцын барилга угсралт энэ оны есдүгээр сарын байдлаар 70 хувьд хүрсэн. Эхний туршилт, тохируулгыг арванхоёрдугаар сарын сүүлчээр хийж дуусгахаар төлөвлөсөн.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.