АТГ Д.Очирбатын үйлдлийг мөрдөн шалгуулах үндэслэлтэй гэж үзэв
АТГ ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбатын мөнгө зарцуулалт, сонгон шалгаруулалттай холбоотой үйлдлийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.
АТГ ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбатын мөнгө зарцуулалт, сонгон шалгаруулалттай холбоотой үйлдлийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.
АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбатын үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ.
Д.Очирбат хууль бус үүрэг, чиглэл өгснөөр мөнгө гаргуулан авч зарцуулсан гэх үйлдлийг шалгуулахаар шилжүүлсэн байна.
Сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсгийн албан тушаалтанд амаар үүрэг, чиглэл өгч, холбогдох албан тушаалтнуудад хууль бус давуу байдал бий болгосон гэж үзжээ.
Тэтгэлэгт хөтөлбөрийн шаардлагыг бүрэн хангасан бусад нэр дэвшигчдийн эрхийг хязгаарлаж, суралцах боломжийг нь алдагдуулсан гэх үйлдлийг дурдсан байна.
Дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1, 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн байна.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.