Бизнес эрхлэгчдэд 2027 оны эдийн засгийн төсөөллийг танилцуулав
ХААН Банк 11-р сарын 24-нд 2027 оны эдийн засгийн төлөвийн тайлангаа танилцуулж, уул уурхай өсөлтийг голлон бүрдүүлсэн хэвээр байх төсөөлөл дэвшүүлжээ.
ХААН Банк 11-р сарын 24-нд 2027 оны эдийн засгийн төлөвийн тайлангаа танилцуулж, уул уурхай өсөлтийг голлон бүрдүүлсэн хэвээр байх төсөөлөл дэвшүүлжээ.
ХААН Банкны тайланд түүхий эдийн экспорт өндөр түвшинд хадгалагдаж, уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтийг голлон бүрдүүлсэн хэвээр байх төлөвтэй гэжээ.
2027 онд экспортын хэмжээ нэмэгдэж, ам.долларын ханш тогтвортой байх төлөвтэй гэж тайланд дурдсан байна.
ХААН Банк арваннэгдүгээр сарын 24-нд “Economic Outlook 2027” арга хэмжээг зохион байгуулсан. Монгол Улсын 2027 оны эдийн засгийн төлөвийн тайланг тус банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирал М.Маргадмөн танилцуулжээ.
Уул уурхай, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ, боловсруулах үйлдвэрлэл, эрчим хүч болон өрхийн хэрэглээний 2026 оны үзүүлэлт, 2027 оны төлөвийг авч үзсэн. Мөн дэлхийн эдийн засгийн өсөлт, инфляц, хүүгийн түвшний төлөвийг багтаажээ.
ХААН Банк тайлангаа харилцагч байгууллага, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд зориулан дөрөв дэх жилдээ танилцуулжээ. Эдийн засгийн орчин, салбарын чиг хандлагыг урьдчилан үнэлж, үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалтын шийдвэрээ төлөвлөхөд мэдээлэл хүргэх зорилготой.
Бизнесийг дэмжих банкны бодлого, санхүүжилт, зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, төлбөр тооцооны шинэ шийдлүүдийн талаар мэдээлэл өгсөн. Мөн хиймэл оюуны бизнесийн орчинд үзүүлэх нөлөө, боломж болон бизнесийн тогтвортой, тэсвэртэй байдлыг хэлэлцжээ.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.