Мөс бэхжээгүй тул гол, нуур дээгүүр зам товчлон зорчихгүй байхыг санууллаа
Гол, нуурын мөсний даац хүн, мал, автомашин явах хэмжээнд хүрээгүй тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа. Мөсний зузаан хэсэг бүрд харилцан адилгүй байна.
Гол, нуурын мөсний даац хүн, мал, автомашин явах хэмжээнд хүрээгүй тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа. Мөсний зузаан хэсэг бүрд харилцан адилгүй байна.
Мөсний даац хүн, мал, автомашин явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна. Иймд цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явган болон автомашинаар зорчихгүй байхыг анхааруулжээ.
Мөс зузаарч байгаа ч нэг нуурын өөр өөр хэсэг болон голын нийт уртын дагуух мөсний зузаан харилцан адилгүй байна. Мөсний даац зорчиход хангалттай хэмжээнд хүрээгүй хэвээр байна.
Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг онцгойлон анхааруулсан байна.
Жижиг, дунд зэргийн голуудад мөсөн бүрхүүл тогтсон байна. Томоохон голуудад мөсөн зах үүсэх, шингэн, өтгөн, дунд зэргийн зайр гүйх, зайрын хахаа үүсэх зэрэг үзэгдэл ажиглагджээ.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.