ГХЯ ОХУ-д цэрэгт татагдсан гэх иргэний гэрээг цуцлуулж буцаахаар ажиллаж байна
Өндөр цалинтай ажил хийхээр ОХУ-д очоод цэрэгт татагдсан гэх монгол иргэний ар гэрийн хүсэлтээр ГХЯ Оросын талд хандаж, эх оронд нь буцаахаар ажиллаж байна.
Өндөр цалинтай ажил хийхээр ОХУ-д очоод цэрэгт татагдсан гэх монгол иргэний ар гэрийн хүсэлтээр ГХЯ Оросын талд хандаж, эх оронд нь буцаахаар ажиллаж байна.
Өндөр цалинтай ажил хийхээр ОХУ-д очсон Монгол Улсын иргэн цэрэгт татагдаж, дайны ажиллагаанд дайчлагдсан гэх мэдээлэл гарсан.
ГХЯ Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамтай холбогдсон. Мөн ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам тус улсын Цэргийн прокурорын газар, Батлан хамгаалах яаманд иргэний мэдээллийг өгч, эх оронд нь буцаах хүсэлт тавьсан.
ГХЯ-ны мэдээллээр тухайн иргэн хэлний бэрхшээлээс үүдэн залилангийн шинжтэй гэрээнд гарын үсэг зурсан байна. Иймээс гэрээг цуцлуулж, эх оронд нь буцаах боломжтой гэж үзэн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа.
Ар гэр нь нийгмийн сүлжээнд бичлэг нийтлэхээсээ өмнө буюу мэдээлэл өгөхөөс өмнөх долоо хоногт ГХЯ-нд албан хүсэлт гаргасан. ГХЯ ар гэрийн төлөөлөлтэй тогтмол холбоотой байгаа.
Тогооч, тээврийн жолооч зэрэг ажлын зараар ОХУ-д очсон иргэдийг цэргийн ажиллагаанд татан оролцуулах зорилготой залилангийн шинжтэй тохиолдол өмнө нь ч гарч байсныг анхааруулсан. Үүнтэй холбоотой албан ёсны сэрэмжлүүлгийг энэ сарын 2-нд гаргасан гэж мэдээлсэн.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.