Ц.Ариунгоог сураглахад туслах мэдээллийг иргэдээс хүсэж байна
Аравдугаар сарын 29-нд гэрээсээ гараад сураггүй болсон дуучин Ц.Ариунгоог 14 хоног эрэн хайж байна. Түүнийг харсан иргэдээс мэдээлэл өгөхийг хүсжээ.
Аравдугаар сарын 29-нд гэрээсээ гараад сураггүй болсон дуучин Ц.Ариунгоог 14 хоног эрэн хайж байна. Түүнийг харсан иргэдээс мэдээлэл өгөхийг хүсжээ.
Тэрбээр аравдугаар сарын 29-нд Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны “Emerald” хотхонд байрлах гэрээсээ гараад сураггүй болжээ. Түүнийг цагдаа болон гэр бүлийнхэн нь 14 дэх өдрөө эрэн хайж байна.
Тэрбээр шар хээтэй ногоон куртик, хар өмд, цэргийн ногоон гутал өмсөж, толгойгоо цайвар ноолууран ороолтоор ороосон байжээ. Цайвар шар царайтай, 158 см орчим өндөртэй.
Түүнийг харсан болон холбоотой мэдээлэлтэй иргэд 88651590, 99982038 дугаарт холбогдон мэдээлэл өгөх боломжтой.
Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны орон сууц, гараж, баригдаж буй барилгуудаар хайж, дараа нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийг хамруулан самналт хийжээ. Үнэрч нохой, дрон ашигласан бөгөөд ар гэрийнхний мэдээлснээр одоогоор сэжүүр гараагүй байна.
Ар гэрийнхний мэдээлснээр хамгийн сүүлд үзэгдсэн цэгээс цааш явган хүний зам дагуу камер байгаагүй тул бичлэгийн мөр тасарсан байна. Буцаж явсан байж болзошгүй замуудын камерыг мөн дахин шалгажээ.
Төрсөн эгчийнх нь мэдээлснээр ар гэрийнхэн аравдугаар сарын 30-нд цагдаад мэдэгджээ. Эрэн хайх ажиллагаа Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст арваннэгдүгээр сарын 5-нд албан ёсоор эхэлсэн байна.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.