Эгийн голын УЦС-ын байгаль орчны үнэлгээний тайланг ОХУ-ын ШУА-д хүлээлгэн өглөө
Москвагийн уулзалтаар Эгийн голын УЦС-ын нөлөөллийн үнэлгээний эцсийн тайланг хүлээлгэн өгч, үр дүнг Засгийн газар хоорондын комисст танилцуулахаар шийджээ.
Москвагийн уулзалтаар Эгийн голын УЦС-ын нөлөөллийн үнэлгээний эцсийн тайланг хүлээлгэн өгч, үр дүнг Засгийн газар хоорондын комисст танилцуулахаар шийджээ.
Төслийн байгаль орчны нөлөөллийн иж бүрэн үнэлгээний голлох үр дүнг хэлэлцэж, эцсийн тайланг ОХУ-ын Шинжлэх ухааны академид хүлээлгэн өгсөн.
Судалгааны үр дүн, зөвлөмжийг 2026 оны арванхоёрдугаар сард болох Засгийн газар хоорондын комисст танилцуулахаар шийдвэрлэсэн.
Эгийн голын УЦС-ын төсөл Сэлэнгэ мөрөн болон Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийг үнэлсэн. Судалгааг Монгол, Оросын Шинжлэх ухааны академийн эрдэмтдийн баг хоёр жилийн хугацаанд хийжээ.
Уулзалт 2026 оны арваннэгдүгээр сарын 19-нд Москва хот дахь Шинжлэх ухааны академийн төв байранд болсон.
Монголын талаас ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэлээр ахлуулсан 10 эрдэмтэн, шинжээч оролцсон. ОХУ-ын талаас ШУА-ийн ерөнхийлөгч Г.Я.Красников, академич И.В.Бычков тэргүүтэй 20 эрдэмтэн, шинжээч оролцжээ.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.