Нийслэлийн авто замын бүтээн байгуулалтын гүйцэтгэл 75 хувьд хүрэв
Нийслэлийн авто замын барилга, шинэчлэлийн ажил 75 хувьтай байна. Замын эвдрэл засах, тэмдэг, тэмдэглэгээг сэргээх ажил арваннэгдүгээр сарын 30 хүртэл үргэлжилнэ.
Нийслэлийн авто замын барилга, шинэчлэлийн ажил 75 хувьтай байна. Замын эвдрэл засах, тэмдэг, тэмдэглэгээг сэргээх ажил арваннэгдүгээр сарын 30 хүртэл үргэлжилнэ.
Нийт 64 байршилд 74.87 км авто зам барьж, шинэчлэх ажлын гүйцэтгэл 75 хувьтай байна. Үүнээс 51 байршилд 63.47 км замыг шинэчилжээ.
Авто замын эвдрэл гэмтлийг засварлах, тэмдэг, тэмдэглэгээг сэргээх ажлыг арваннэгдүгээр сарын 30 хүртэл үргэлжлүүлнэ. Засвар, арчлалтын ажлыг 22 байршилд хэрэгжүүлж байгаа бөгөөд гүйцэтгэл 90 хувьтай байна.
Төвийн зургаан дүүргийн 34 байршилд 18.21 км зам шинэчлэх ажлын гүйцэтгэл 68 хувьтай байна. Гурван дүүргийн ажил дууссан бол үлдсэн гурван дүүргийн ажил он дамжин үргэлжилнэ.
Дугуйн замын сүлжээг 2026 онд 197.5 км, 2027 онд 312.5 км, 2028 онд 450 км болгохоор төлөвлөжээ. Энэ онд хэрэгжүүлэх ажлын явц 68 хувьтай байна.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.