Донбассын асуудлыг НАТО-гийн гишүүнчлэлтэй холбосон санал ирснийг Зеленский мэдэгдэв
Донбассын талаар буулт хийхийг НАТО-д элсэхтэй холбосон саналыг АНУ анх удаа тавьсан гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдэв.
Донбассын талаар буулт хийхийг НАТО-д элсэхтэй холбосон саналыг АНУ анх удаа тавьсан гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдэв.
Киев цэргүүдээ Донбассаас гаргавал Украиныг НАТО-д элсүүлэх боломжтой гэсэн саналыг АНУ анх удаа тавьсан гэж Володимир Зеленский мэдэгдсэн.
Вашингтон НАТО-гийн гишүүн орнуудтай Украиныг элсүүлэх талаар зөвшилцөлд хүрч чадвал Киев энэ асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахад бэлэн гэж Зеленский хэлсэн.
Киев ямар ч тохиолдолд Оросын хяналтад байгаа бүс нутгуудыг ОХУ-ын нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрөхгүйг Зеленский онцолсон. ОХУ Донбассаас цэргээ гаргахыг удаа дараа шаардсан ч Киев татгалзсаар иржээ.
Украин НАТО-д элсэх нь Москвагийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж Владимир Путин мэдэгдсээр ирсэн.
Украин НАТО болон Европын холбооноос үзүүлэх аюулгүй байдлын баталгааны талаар барууны түншүүдтэйгээ хэлэлцэж байгаа гэж Зеленский мэдээлсэн. Цэргийн алба хаагч, зэр зэвсгийн тоо хангалттай, санхүүжилт тогтвортой байвал Украины арми хүчирхэг байж чадна гэж тэр хэлжээ.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.