Шатар сонирхогчдын 15 дахь УАШТ арваннэгдүгээр сарын 28-нд эхэлнэ
Тэмцээний анхан шат 2026 оны 11 дүгээр сарын 28, 29-нд улс даяар болно. Шигшээ тоглолтууд 2027 оны 1 дүгээр сарын 9, 10-нд Төрийн ордонд болно.
Тэмцээний анхан шат 2026 оны 11 дүгээр сарын 28, 29-нд улс даяар болно. Шигшээ тоглолтууд 2027 оны 1 дүгээр сарын 9, 10-нд Төрийн ордонд болно.
Анхан шатны тэмцээн 2026 оны 11 дүгээр сарын 28, 29-нд улс орон даяар нэгэн зэрэг болно. Тэмцээн нийт гурван үе шаттай.
25 нас хүрсэн, шатрын спортын улсын цолгүй шатар сонирхогч оролцох эрхтэй. Монголын шатрын холбооны рейтингээр эрэгтэйчүүдийн чансаа 2000-аас, эмэгтэйчүүдийнх 1800-аас хэтрээгүй байх шаардлагатай.
Шигшээ тэмцээн 2027 оны 1 дүгээр сарын 9, 10-нд Төрийн ордонд болно.
Сум бүрээс 2 эрэгтэй, 1 эмэгтэй, дүүрэг бүрээс 6 эрэгтэй, 3 эмэгтэй шатарчин хагас шигшээ шатанд тоглох эрх авна.
Аймаг, нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн 2026 оны 12 дугаар сарын 19, 20-нд болно. Аймаг бүрээс 2 эрэгтэй, 1 эмэгтэй, нийслэлээс 12 эрэгтэй, 6 эмэгтэй шатарчин шигшээд шалгарна.
Шатарчид талдаа 1 цагтай тоглоно. Нэг өргийн нийт хугацаа 2 цаг байна.
Тэмцээний бүх шатанд үндэсний рейтинг бодогдоно. Медаль хүртсэн тамирчдад шатрын спортын дэд мастер цол олгоно.
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 15 дахь тэмцээнийг шинэ Үндсэн хууль баталсны 35 жилийн ойд зориулан УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулна. Ой 2027 оны 1 дүгээр сарын 13-нд тохионо.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.