Зөвлөгөө 1727 1

Өвлийн улиралд жолоо барьж байгаа хүн бүрт зориулав


Цонхны цаана хаялах цас хүүхдүүдийг улам жаргалтай, жолооч нарыг улам гунигтай болгодог гэмтэй. Машины цонхон дээрх цас, мөсийг арилгаж, түргэхэн шиг асаагаад зорьсон газартаа аюулгүй хүрэхэд туслах BrightSide-ийн зөвлөгөөг танд хүргэж байна.

Салхины шилнээс цас, мөс арилгах хялбар аргууд:

  • Цонх арчигчаа үргэлж өргөж хонуулж бай. Ингэснээр цонхтой барьцалдаж хөлдөхгүй.
  • Цонх мөстөхөөс сэргийлэхийн тулд 300мл цагаан цуу, 100мл ус хольж түүнийгээ цонх руугаа цацаад хонуулаарай. Өглөө нь цэвэрлэхэд илүү хялбар байх болно.
  • Цонхон дээр тогтсон цасыг хуурай алчуур, спиртээр цэвэрлэхэд илүү амар.
  • Цонхон дээрээ том гудас, даавуу тавьж хонуулах нь мөн л мөстөж, цас тогтохоос сэргийлнэ. Гэхдээ хэт хүйтэрсэн үед болон их цастай үед ийм аргаас зайлсхийгээрэй.
  • Хэрвээ мөс хусах зүйл байхгүй бол сам, банкны карт зэргээр цонхны мөсийг арилгаж болно. Төмөр мэтийн хатуу зүйл цонх сэвтүүлдэг учраас тохиромжгүй.
  • Хажуугийн толийг энгийн гялгар уут углаж, мөс, цас тогтохоос сэргийлж болно.

Хаалганы цоож хөлдөхөөс сэргийлэх аргууд:

  • Гар ариутгагч шингэнээр хөлдсөн хаалга, цоожыг гэсгээж болно.
  • Эсвэл түлхүүрээ асаагуураар халааж байгаад хөлдсөн цоож руу аажуухан шургуулна.
  • Хөлдсөн хаалгыг нээх нэг арга нь чангахан дараад дахин оролдох юм. Эсвэл халуун ус /хэт халуун байж болохгүй/ цагаан цуу, усны уусмал ашиглаж болно.

Тэсгим хүйтэнд машинаа хэрхэн асаах вэ:

  • Хэрвээ машинаа гадаа хонуулж байгаа бол аккумулятороо гэртээ дулаахан газарт авч хонуулсан нь дээр.
  • Хэрвээ машин өглөө асахгүй байвал эхлээд түлхүүрээ түлхэж хоёр минут орчим зай хураагуураа амраах хэрэгтэй. Ингээд хоёр минутын дараа дахин асаах гээд оролдож үзээрэй. Гэхдээ олон дахин ингэвэл зай хураагуур цэнэггүй болох учраас нэгээс хоёр удаа л туршиж болно.
  • Холбож асаах мөн л үр дүнтэй арга. Тиймээс машиндаа холбогчтой явах нь танд чухал үед хэрэг болно. 
Мэдээллийг түгээх