Ашигт малтмал 63 0

Нүүрсний хилийн дундаж үнэ 8 ам.доллароор нэмэгджээ


Алтны хилийн дундаж үнэ өнгөрсөн оны 12 дугаар сард өмнөх сарынхаас килограмм тутамд 3,3 ам.доллароор, нүүрсний хилийн дундаж үнэ 8 ам.доллароор нэмэгджээ. Харин боловсруулаагүй газрын тосны хилийн дундаж үнэ баррель тутамд 11,4 ам.доллароор буурсан үзүүлэлттэй байгааг “Эрдэнэс Монгол” компани мэдээлэв. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2022 онд 17 их наяд төгрөг болж өмнөх оныхоос 4,1 (32,1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Чулуун болон хүрэн нүүрсний олборлолт 3.4 (2,1 дахин) их наяд төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 576 (6.5 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн аж.
Мэдээллийг түгээх