Шинжлэх ухаан 63 0

“Сансар судлал: Монгол марк, зоос, дугтуй, ил захидалд” сэдэвт уулзалтыг зохион байгуулав


ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Сансар судлалын төвөөс 2023 оны 1 дүгээр сарын 20-нд “Сансар судлал: Монгол марк, зоос, дугтуй, ил захидалд” сэдэвт семинар уулзалтыг зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, “Монгол шуудан” ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтэс, Монголбанкны ажилтнууд, марк, зоос цуглуулагч, сонирхогч нар оролцож санал бодлоо солилцож, БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа хүндэт зочноор оролцов. Маркаар дамжуулж Монгол Улсын нийгэм-эдийн засгийн хөгжил, түүх, соёл урлаг, шашин, уламжлалт ёс, зан үйлийг олон нийтэд, нэн ялангуяа хүүхэд залуучуудад сурталчлан таниулах, дэлхийн бусад улс орны түүхийг судлах ач холбогдолтойг оролцогчид тэмдэглэлээ. Монгол марк дэлхийн 100 гаруй оронд хүрсэн байдаг бол Монголбанкнаас дурсгалын зоосыг анх 1971 онд гаргасан байна. Уг дурсгалын анхны зоос нь Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулсан байжээ. 1971 оны дурсгалын анхны зоосны зургийг Ардын зураач Б.Гомбосүрэн бүтээсэн аж.
Мэдээллийг түгээх