Танин мэдэхгүй 184 0

Дэлхийн алдарт “Louis Vuitton” брэнд монгол гэрийг онцолжээ


Швейцарийн уулархаг нутаг дахь Сент-Мориц амралтын газарт дэлхийн алдарт “Louis Vuitton” брэнд поп-арт дэлгүүр нээжээ. Уг дэлгүүрийг нүүдэлчин ард түмний уламжлалт ёс заншлаар байшин хэлбэрээр бүтээснээрээ онцлогтой. Энэ нь монгол гэрийн гадаад болон дотоод үзэмжийг онцлон харуулж, хэв маягийг тодотгож өгчээ. Тус брэнд нь 1998 оноос тасралтгүй тансаг цүнх, чемодан, хувцас, гоёл чимэглэл, үнэт эдлэл зэргээрээ дэлхийд танигдсан. LV-гийн дэлгүүрүүд зөвхөн том худалдааны дэлгүүрүүд эсвэл люкс зэрэглэлийн худалдааны төвүүдэд л байрладаг. Мөн зарим бараа бүтээгдэхүүн нь зөвхөн вип харилцагчдад л худалдаалах зориулалттай байдаг аж. Ташрамд дурдахад, 2018 онд ОХУд зохион байгуулсан хөлбөмбөгийн ДАШТ-ээр 6 кг алтан цомыг тээвэрлэх чемодан урлаж өгчээ. Мөн энэ жилийн Катарт болсон ДАШТ-ээр мөн адил LV брэнд цомыг тээвэрлэх цомыг тээвэрлэх чемодан урлаж өгсөн байна.
Мэдээллийг түгээх