Гадаад мэдээ 149 0

Б.Нетаньяху засгийн газрыг эмхлэн байгуулах хугацаагаа сунгах хүсэлт гаргажээ


Израилын Ерөнхий сайд асан Биньямин Нетаньяху шинэ эвслийн засгийн газар байгуулах хугацаагаа сунгах хүсэлтийг Ерөнхийлөгч Исаак Херцогт пүрэв гарагт гаргасан талаар “Ликуд” нам мэдэгджээ. “Ликуд” нам эвслийн засгийн газрыг байгуулах хугацааг дахин 14 хоногоор сунгах хүсэлтээ И.Херцогт албан ёсоор өргөн барьсан гэж мэдэгдэлд дурдсан байна. Ерөнхийлөгч одоогоор шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа бөгөөд тэрбээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзвал Б.Нетаньяхугийн 28 хоногийн мандат бямба гаргаас ням гарагт шилжих шөнө дуусгавар болно. Б.Нетаньяху хүсэлтдээ, “эвслийн засгийн газар байгуулах хэлэлцээ ид өрнөж, ихээхэн ахиц дэвшил гарч байгааг” онцлоод, шинэ засгийн газрыг эмхлэн байгуулахад илүү цаг хугацаа хэрэгтэй байгааг тэмдэглэжээ.
Мэдээллийг түгээх