Гэмт хэрэг 1936 1

Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг хэзээ ам нээх вэ?


Ардчилалын алтан хараацай С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн этгээдүүдийн шүүх хурал болж, сэжигтнүүдийг 24-25 жилийн хорих ялаар шийтгэх шүүхийн шийдвэр гарсан. Харин эл хэргийн шийдвэрийг талийгаачийн дүү С.Оюун хүлээж авахгүй, давж заалдана гэдгээ мэдэгдсэн. Мөн саяхан тус хэргийг захиалсан этгээдийг олж тогтоох ажлын хэсэг байгуулагдсан билээ.

Олон нийтийн дунд нисч буй “бор шувуу”-аар бол С.Зориг агсныг УИХ-ын гишүүн асан Ш.Отгонбилэг захиалан хөнөөлгөсөн гэх хардлага байгаа. Гэтэл одоо болтол Ш.Отгонбилэг агсны хүү УИХ-ын гишүүн О.Содбилэг одоог хүртэл ямар нэгэн байдлаар ам нээгээгүй л байна. Түүнийг чухам яагаад одоо болтол энэ талаар мэдэгдэл хийхгүй байгаа зөвхөн тэр өөрөө л мэдэх хэрэг боловч мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа болон хэрэг давж заалдах шатны шүүхэд шилжих магадлалтай байгаа учраас хүлээзнэж байна гэж үзэх хүмүүс байгаа юм.  

Мэдээллийг түгээх