ШУТИС-ийн багш оюутнуудынхаа ирцийг бүртгэхгүй, жагсаалд оролцохыг дэмжив
Сүхбаатарын талбай дээр жагсаж байгаа залуус Ерөнхий сайд болон Засгийн газарт хэд хэдэн шаардлагыг тавиад буй. Гэвч жагсаалд нэгдэх хүсэлтэй залуус ажил, хичээлээ тараад ирэх нь их байгаа юм. Иймд жагсаал шөнийн цагаар эрчимжээд буй. Залуус энэ мэт байдлаар үгээ хэлж байгааг дээд үеийнхэн урамшуулж, дэмжиж буйгаа ажил, хичээлээс нь ямар нэгэн барьцаагүйгээр чөлөөлж байгаа билээ. Бид өмнө нь барилгын салбарын нэгэн удирдлага үзэл бодлоо илэрхийлэхээр жагсаалд оролцох бол цалинтай чөлөө олгож байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл энэ удаад ШУТИС-ийн багш үзэл бодлоо илэрхийлэхээр жагсаалд нэгдэх гэж байгаа оюутнууддаа хандан “Хичээлийн ирц бүртгэхгүй, шаардсан зүйлийнхээ хариуг автлаа тэмц” гэжээ.
Мэдээллийг түгээх
- СЭТГЭГДЭЛ
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ