Шар мэдээ 366 0

Замын-Үүдээр 4300 чингэлэг нэвтрүүлээд байна


Улсын хилийн шугам дээрх чингэлэг солилцох талбайгаар сүүлийн 2 сард 4300 орчим чингэлэг хүлээн аваад байна. Үүний 430 орчмыг төмөр замаар, 250 орчим чингэлгийг автозамын гүнийн гаалиар татан авсан бол 2200 чингэлгийг автомашинаас шилжүүлэн ачиж нэвтрүүлээд байна. Түүнчлэн 100 орчмыг олголтын талбайд өргөгч кранаар болон бусад төхөөрөмжөөр буулгаад байна.
Мэдээллийг түгээх