Нийслэл 188 0

Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн 8 зөрчил илэрчээ


“Эмзэг цэг-Хяналт шалгалт” тусгай арга хэмжээний хүрээнд, согтууруулах ундаагаар үйлчилдэг 2242 аж ахуй нэгж, байгууллага, 1918 иргэнийг энэ сарын 1-5-нд шалгахад 105 зөрчил илэрчээ. Тодруулбал, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын “Коронавируст халдварын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”, Улсын Онцгой комиссын “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам’’, Нийслэлийн Засаг даргын захирамжуудын цагдаагийн байгууллагад даалгасан үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлийн дүүрэг цагдаагийн хэлтсүүдээс 519 алба хаагч хяналт шалгалтаар ажиллаж, цагийн хязгаар зөрчсөн 29, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 25, насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн 8, гар дээрээс согтууруулах ундаа худалдсан 20, бусад 20, нийт 105 зөрчил илрүүлсэн байна. Дээрх хугацаанд Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Секрэйт” караоке баар “Гранд Виндов” ресторан, “М-2” диско баар, "Castle" баар Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “АОМ” караоке баар, "Санан дурсахуй" баар, Сүхбаатаар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Есүй" караоке баар, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Мираж" караоке баар, Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Ион” диско баар, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Мелоди” кароаке баар, “Харцага” караоке баар, “Exotic” баар, “Свийт дэй” караоке баар, “S” караоке баар, “VIP” караоке баар, “Мистер кимчи” ресторан, “Сөүл” караоке баар, “Скай” караоке баар, “Тэнгис” караоке баар зэрэг газар Нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон цагийн хязгаар зөрчиж, шөнийн цагаар үйл ажиллагаа явуулж, иргэдийг архидан согтуурах нөхцөл бүрдүүлсэн, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Red” караоке баар, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Ану паб, “Yami” караоке баар, “Дуулга” баар, “UB 17” баар, “Ноён” караоке баар, “Уянга” караоке баар зэрэг газар Архидан согтуурахтай тэмцэх тухай зэрэг хууль тогтоомжоор хориглосон, 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн зэрэг зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцохоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна гэж НЦУГ-аас мэдээллээ.
Мэдээллийг түгээх