Нийслэл 72 0

Нийслэл ирэх онд 485 ажлыг 1.9 их наяд төгрөгөөр санхүүжүүлж хийнэ


НИТХ-ын ээлжит XI хуралдаанаар өнөөдөр Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний төслийн баримт бичгийг хэлэлцлээ. Нийслэлийн ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд 7 бүлэг, 22 тэргүүлэх зорилт, 485 арга хэмжээ тусгасныг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар танилцуулав. Төлөвлөгөөгөөр авто замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, багтаамж ихтэй нийтийн тээвэр нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхээр зорьжээ. Дээрх хүрээнд Засгийн газар, Үндэсний хорооноос гаргасан түгжрэлийг бууруулах талаарх шийдвэрийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний бүтцээс гадна “Авто замын түгжрэлийг бууруулах бодлого” бүлэг нэмж, Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний төслийг боловсруулаад байгаа аж. Үүнд Коронавирусний халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого Хүний хөгжлийн бодлого Эдийн засгийн бодлого Засаглалын бодлого Ногоон хөгжлийн бодлого Нийслэл ба бүс орон нутгийн хөгжлийн бодлого Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлогыг нийт 1 их наяд 987 тэрбум 408 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр боловсруулаад байна. Мөн “Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө”-нд тусгасан Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд Нийслэлийн шуурхай штабыг байгуулж, нутгийн захиргааны байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, бүх төрлийн бараа материалын хүрэлцээ хангамжийг сайжруулах, цар тахлын өвчлөл, нас баралтыг бууруулж, ЖДҮ-үүдийг дэмжих, ААН, байгууллагад үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломж олгох зэрэг зорилтууд багтжээ.
Мэдээллийг түгээх