Нийслэл 64 0

Нийслэлийн өмчийн дөрвөн барилгыг ирэх онд хувьчлахаар танилцуулав


Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг НИТХ-аар хэлэлцлээ. Энэ онд хувьчлахаар төлөвлөсөн ч цар тахлын улмаас дуудлага худалдаа зохион байгуулаагүй тул хойшлогдсон 26 объектийг ирэх онд хувьчлах өмчийн жагсаалт руу шилжүүлснийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн онцлов. Ирэх онд шинээр хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад Сонгинохайрхан дүүрэг дэх Ахуйн үйлчилгээний болон Мал эмнэлгийн барилга, Сүхбаатар дүүрэгт "Монгол шуудан" компанийн 46 дугаар салбарын, Сонгинохайрхан дүүрэгт "Монгол шуудан" компанийн 21 дүгээр салбарын түрээсэлж буй барилгыг багтаахаар төлөвлөжээ. НИТХ-ын төлөөлөгчид өмчийн жагсаалтаа нарийвчлан, өмчлөх хөрөнгийн үнэлгээг үнэн зөвөөр гаргах, жил бүрийн дуудлага худалдааны жагсаалтыг гаргаж үр дүнг гаргах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.
Мэдээллийг түгээх