Үнэт цаас 217 0

"Тэнгэрлиг медиа групп", “УИД", "Булган ундрага"-ын ханш хамгийн их өсөв


Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр энгийн арилжаагаар 38 ХК-ийн 327.1 сая ширхэг хувьцааг 215.9 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр 21 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тэнгэрлиг медиа групп" (TNGR+14.99%), "Улсын их дэлгүүр" (UID+12.44%) болон "Булган ундрага" ХК (BUN+4.61%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нако түлш (NKT-11.11%), "Бэрх Уул” (BEU-7.18%) болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT-6.04%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 58,736 ширхэг нэгж эрхийг 22.2 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 1.99 хувиар буурч 40125.31 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,875,895,342,393 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 дарж үзнэ үү.
Мэдээллийг түгээх