Орон нутаг 86 0

А95 шатахууны үнэ 200 төгрөгөөр нэмэгджээ


Архангай: Орон даяар шатахууны нөөц хомсдсон. Архангай аймагт өнөөдрийн байдлаар А92 шатахууныг дууссан хэмээн худалдахгүй байна. Харин хоёр хоногийн өмнө А95 шатахууны үнэ 100-200 төгрөгөөр нэмэгдэж 2690-2790 төгрөг болжээ. Аймагт МТ, Петровис, Шунхлай, Сод Монгол, Жаст ойл, Хөрс, Тэс гэсэн ШТС-иуд үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, Петровис ШТС-д А80-2100, А92-2130, А95-2790, түлш 2500 төгрөгөөр борлуулж байна. МТ ШТС-д А92-2130, А95-2690, түлш 2500, Жаст ойл ШТС-д А95 байхгүй, А92-2080, А80-2040, түлш 2390 төгрөгөөр тус тус худалдаалж байна.
Мэдээллийг түгээх