Орон нутаг 81 0

Төрийн албаны шалгалтын бүртгэл маргааш эхэлнэ


Дорнод: Төрийн албаны шалгалтын бүртгэл маргааш эхэлж, ирэх сарын 22-ны 09:00 цаг хүртэл цахимаар явагдана. Төрийн албаны намрын ерөнхий шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж, салбар комисстой хамтран олон нийтийн хяналттайгаар 11-р сарын 15-наас эхлэн зохион байгуулахаар Төрийн зөвлөлийн тогтоол батлагдсан байна. Ерөнхий шалгалтыг өнгөрсөн жилээс эхлэн технологийн дэвшлийг ашиглаж, цахимаар зохион байгуулдаг болсноор иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй байх нөхцөлийг бүрдүүлжээ. Төрийн албаны зөвлөлөөс шалгалтын комиссын гишүүдийг чадавхжуулахад онцгойлон анхаарч, Ли Куан Юүгийн Сингапурын Төрийн бодлогын сургуулийн олон улсын тэтгэлэгт хөтөлбөр болон дотоодын бусад сургалтад үе шаттай хамруулж байгаа аж. Дорнод аймгийн хувьд төрийн албаны шалгалтад бэлтгэж байгаа иргэдэд тусгайлан сургалт явуулж, тэр хэрээр амжилт үзүүлдэг уламжлалтай.
Мэдээллийг түгээх