Олимп РИО 2016 367 0

С.Батцэцэг олимпын хошой хүрэл медальтан болох боломжоо алдав


“Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн тэмцээний 3 дахь өдөр буюу өнөөдөр /2021.08.03/ эмэгтэйчүүдийн 68 кг жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд С.Батцэцэг, Киргизийн бөхтэй барилдаж цэвэр ялагдав. Киргизийн Мээрим Жуманазароватай барилдаж 1 дүгээр үед торгуулийн 1 оноотой дуусгасан ч 2 дугаар үед манай бөх цэвэр ялагдаж, олимпын хүрэл медалиас атгаад алдлаа. Тэрбээр 1/8 шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларроктой учраа таарч, эхлээд 3 оноо алдсан. Харин барилдаан дуусахаас 19 секундын өмнө мордож 4 оноо аван, үргэлжлүүлэн цэвэр дарж ялсан. Улмаар 1/4 шигшээд 2019 оны ЕАШТ-ий алт, мөнгөн медальт ОХУ-ын Ханум Вилиеваг 8:5-аар ялсан. Харин хагас шигшээ барилдаанд Нигерийн бөх Блессинг Оборудудутай барилдаж, 2:7-гоор хожигдсон юм. Ингээд Токиогийн олимпын хүрэл медалийн төлөө М.Жуманазаровата барилдан ялагдсанаар олимпын хошой хүрэл медальтан болох боломжоо харамсалтай алдав.
Мэдээллийг түгээх