Орон нутаг 238 0

Хот хоорондын зорчигч тээврийг эхлүүлэхээр хүсэлтээ хүргүүлжээ


Өмнөговь:Хот хоорондын зорчигч тээврийн автобусыг үйлчилгээнд явуулах хүсэлтээ Улсын Онцгой Комисст хүргүүлээд байна. Өмнөговь аймгийн Онцгой комиссын энэ сарын 3-ны өдрийн хуралдаанаар ЭЕШ болохтой холбогдуулан 15-аас дээшгүй сурагчтай анги дүүргэлттэй давтлага хийхийг зөвшөөрлөө. Мөн сум хоорондын зорчигч тээврийг эхлүүлэхээр болсон байна. Даланзадгад суманд нийтийн тээвэр / цахилгаан автобус/ үйлчилгээнд явахыг зөвшөөрчээ. Үүнээс гадна Улаанбаатар, Даланзадгадын хооронд зорчигч тээврийн автобусыг үйлчилгээнд явуулах хүсэлтээ Улсын Онцгой Комисст хүргүүллээ. Хэдийгээр зорчигч тээвэр хот хооронд явахгүй байгаа ч иргэдийн зүгээс хот хооронд явах хулгайн тээврийн үнэ улам бүр өсөж байгааг сануулсаар байгаа юм.
Мэдээллийг түгээх