Гадаад мэдээ 83 0

Хятадад гитарын экспорт 440 хувиар өсжээ


Хятадын баруун өмнөд нутгийн Гуйжоу мужид энэ оны эхний хагаст гитарын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 440 хувиар өсөж, 120 сая орчим юань буюу 18.5 сая ам.доллар болсон тухай мужийн гаалийн газраас мэдээлжээ. Зүньи хотын Жэнган хошууг Хятадын гитар үйлдвэрлэлийн төв гэж нэрлэдэг. Өнгөрсөн онд тус хошуунд үйлдвэрлэсэн зургаан сая гаруй гитарыг дэлхий даяар борлуулсан байна. Тус хошуу нь 26 га талбайг хамарсан аж үйлдвэрийн парк, 400 мянган метр квадрат талбай бүхий үйлдвэрийн барилгуудтай аж. Энэ нь дэлхийн хамгийн том гитар үйлдвэрлэлийн бааз юм. Түүнчлэн Гуйжоу муж нь дэлхийн алдартай брэндүүдийн гитарыг үйлдвэрлэдэг бөгөөд дотоодын 50 гаруй брэндийг бий болгожээ. Өдгөө бүтээгдэхүүнээ АНУ, Герман, Франц зэрэг дэлхийн 40 гаруй улс оронд худалдаалдаг байна.
Мэдээллийг түгээх