Орон нутаг 70 0

Их гүрэн цогцолборыг тохижууллаа


Хархорин суманд Засаг даргын Тамгын газрын 9.9 сая төгрөгийн санхүүжилтээр "Их гүрэн цогцолбор"-ыг тохижууллаа. Иргэдийн тав тухтай амрах орчин нөхцөлийг бүрдүүлж, сүүдрэвч, хогийн сав, сандал зэргийг шинээр байрлуулжээ. Харин хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнд чөлөөт цагаа өнгөрөөж байгаа иргэд, хүүхдүүд хог хаях, эд зүйлийг эвдэх, зориулалтын бусаар ашиглах явдал их байгаа учраас эцэг эх, асран хамгаалагчид үр хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал үзүүлэн хэлж сургадаг, тоглоом эд зүйлийг хайрлан хамгаалж зохистой ашигладаг зөв дадал эзэмшүүлэхийг тус байгууллагаас уриалж байна.
Мэдээллийг түгээх