Номын ертөнц 98 0

Алба хаагчид мэргэжлийн англи хэлний гарын авлагатай боллоо


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 100 жилийн ойгоо тохиолдуулан алба хаагчдадаа мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах англи хэлний гарын авлагыг боловсруулан, хэвлүүлж, нийтийн хүртээл болголоо. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага алба хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Англи хэл- мэдлэгийн түлхүүр” дунд хугацааны сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд дөрвөн үндсэн бүлэг, хорин дэд бүлгээс бүрдэх “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн англи хэлний гарын авлага”-д байгууллагын захиргаа, хүний нөөц, хорих ял эдлүүлэх, шийдвэр гүйцэтгэх, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглагдах харилцан яриа, үг хэллэгийг багтаасан бөгөөд хавсралтаар цол, албан тушаалын нэршил, ажилтны тангараг, бахархал зэргийн үгсийн санг оруулжээ. Алба хаагчид мэргэжлийн англи хэлний гарын авлагатай болсноор мэргэжлийн үйл ажиллагаа, судалгаа шинжилгээ, бусад орны ял эдлүүлэх болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр харьцуулалт хийх, туршлага судлахад дөхөм болж байгаа юм.
Мэдээллийг түгээх