Шинжлэх ухаан 96 0

“Шим” ХХК 20 тонн бактерийн био бэлдмэл нийлүүллээ


Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Шим” ХХК-иас БОАЖЯ-ны хортон шавжийн тэмцлийн ажилд зориулж, 20 тонн бактерийн био бэлдмэлийг үнэ төлбөргүй нийлүүллээ. Ойн судалгаа хөгжлийн төвийн судалгаагаар энэ жил хоёр төрлийн ойн хөнөөлт шавжийн олшролын үе таарч байгааг тогтоожээ. Ойн доройтлын нэг шалтгаан болдог хортон шавжийн хэт олшролыг сааруулах ажлыг холбогдох албанаас эрчимтэй зохион байгуулж байгаа. Тус компани нь Монгол орны ой, хүнсний ногооны талбайд зонхилон хөнөөл учруулж буй хайрсан далавчтын багийн хөнөөлт шавж Сибирийн хүр эрвээхэй(Dendrolimus sibiricus Tschw), өрөөсгөл хүр эрвээхэй (Lymantria dispar L), якобсоны төөлүүрч эрвээхэй (Erannis jacobsoni Diak), байцайны хивэн эрвээхэйн хүрэнцэр (Plutella maculipennis Curt) зэрэг шавжид эмгэг төрүүлэгч сонгомол үйлчилгээтэй тэмцэх зориулалттай Bacillus thuringiensis BT-MN01 нутгийн омгоор үйлдвэрлэсэн өтгөрүүлсэн бактерийн биобэлдмэл үйлдвэрлэдэг. Эрдэмтдийн судалгаагаар 2021-2022 онд Сибирийн хүр эрвээхэй, өрөөсгөл хүр эрвээхэй, якобсоны төөлүүрч эрвээхэй зэрэг хортон шавж хэт олшрох төлөвтэй байгаа. Дээрх хортон шавжтай тэмцэхэд Bacillus thuringiensis BT-MN01 бактерийн биобэлдмэл нь чухал ач холбогдолтой аж.
Мэдээллийг түгээх