Орон нутаг 98 0

Онцгой байдлын албанд шагналын хур буулаа


Монгол Улсад Онцгой байдлын байгууллага үүсэж нэгдсэн тогтолцоонд шилжсэний 17 жилийн ойн баяр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад төрийн одон, медаль болон аймгийн шагналыг гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 21-.нд боллоо. -"Цэргийн гавьяаны одон"-оор Онцгой байдлын газрын бэлтгэл дэд хурандаа Д.Түвшинбаатар, Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэд хурандаа Ш.Одхүү, -"Алтан гадас одон"-оор ахмад ажилтан Д.Пүрэв, -"Цэргийн хүндэт медаль"-аар бэлтгэл дэд хурандаа Ж.Жаргалсайхан, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч М.Ганбаатар, Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Гантулга нар шагнагдлаа. -"Шударга журам медаль"-аар ОБГ-ын гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Б.Нямдорж, аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр Орхонтуул сум дахь Улсын нөөцийн 18 дугаар цэгийн нярав С.Мөнхцэцэг, аймгийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахмад А.Бат-Эрдэнэ, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн жолооч Б.Ганжолоо, Эрэн хайх аврах ангийн Химичин аврагч З.Сансар, Онцгой байдлын газрын ахлах нягтлан бодогч, ахмад А.Уянга нар шагнууллаа. -Мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн салааны захирагч, ахмад Ж.Энхсайхан, Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Д.Цэрэнболд, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Г.Ганбат, Цагдаагийн газар, Хилийн 0243 дугаар анги, Хилийн 0101 дүгээр анги, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Мэргэжлийн хяналтын газар, УБТЗ-ын Сүхбаатар өртөө, Хилийн мэргэжлийн албаны бусад шагналуудаар алба хаагчдыг шагнаж урамшууллаа.
Мэдээллийг түгээх