Гадаад мэдээ 423 0

АНУ-д 300 сая тун вакцин тарьжээ


АНУ-д “COVID-19”-ийн 300 сая гаруй тун вакциныг тариад байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мэдээлэв. Тус төвийн мэдээллээр, улсын хэмжээнд 371 520 975 тун вакциныг түгээгээд байгаагаас 81 орчим хувийг нь буюу 300 268 730 тунг тарьжээ. Тодруулбал, хүн амын 51.2 хувь буюу 170 272 150 хүн вакцины эхний тунг хийлгэсэн бол 138 112 702 хүн /41.6 хувь/ вакцинд бүрэн хамрагдсан байна. АНУ-д сүүлийн долоо хоногийн хугацаанд өдөрт дунджаар 937 669 тун вакцин тарьжээ.
Мэдээллийг түгээх