Хууль 403 0

Ардчилсан намын 13 гишүүн СЕХ-ны гадаа өлсгөлөн зарлана


Ардчилсан нам өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ бүртгүүлэхээр очсон ч Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж аваагүй талаар АН-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. О.Цогтгэрэл, Д.Ганбат "СЕХ хууль зөрчин ажиллаж байна. СЕХ ямар нэг намын хараат бус, шударга үнэн ажиллах ёстой. Гэвч үндсэн үүргээрээ ажиллахгүй байна. АН дотроо асуудалтай байгаа нь үнэн, гэхдээ намын дийлэнх гишүүд аль талд байна, тэнд Ардчилсан нам бий тийм учраас манай намаас сонгуульд нэр дэвшиж буй хүний материалыг хүлээж авахгүй байна гэдэг нь хууль зөрчиж буй үйлдэл. Тийм учраас бид тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, өлсгөлөн зарлана" хэмээн мэдээллээ.
Мэдээллийг түгээх