Улстөрч 478 0

Н.Алтанхуяг АН-ын залуучуудыг шонд дүүжлэнэ гэж заналхийлэв


Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) өнөөдөр (2021.05.05) Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авсан. Ардчилсан намаас С.Эрдэнэ, Н.Алтанхуяг хоёр материалаа өгөхөөр очиж, СЕХ С.Эрдэнийн материалыг хүлээн авч, Н.Алтанхуягийн материалыг буцаасан юм. Энэ үеэр СЕХ-ноос Н.Алтанхуягт Улсын дээд шүүхийн лавлагаагаар Ардчилсан намын даргаар С.Эрдэнэ бүртгэлтэй байгааг мэдэгдсэн. Материалыг нь хүлээж аваагүйд бухимдсан тэрбээр Ардчилсан намын гишүүн Ч.Өнөрбаярт хандан “Чи энд юу хийж байгаа юм бэ. Ардын намынхантай чинь хамт дүүжлэх нэг өдөр ирнэ шүү” хэмээн заналхийлэв. Харин үүнд нь Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Монголын ардчиллын төлөө Н.Алтанхуягийн тусгайлан бэлдсэн шонд дүүжлүүлэхэд бэлэн. Хүний эрх, эрх чөлөөний эсрэг хандлагатай улс төрч ардчиллыг өмгөөлж, хамгаалах уу. Надад бол айх зүйл алга" хэмээн өөрийн сошиал хуудсаараа дамжуулэн мэдэгджээ.
Мэдээллийг түгээх