Дэд бүтэц 359 0

“Херо энтертайнмент” ХХК-ийн автомашин ЗГХЭ-ийн нэр дээр QR авчээ


Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг энэ сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд зөвшөөрөгдсөн чиглэлийн байгууллагын автомашинууд QR код бүхий тусгай зөвшөөрөл авч, замын хөдөлгөөнд оролцож байгаа. Халдварыг хянах зорилгоор хөдөлгөөнийг аль болох хумьж, QR олголтод нарийн шүүлтүүртэй хандаж байгаагаа Хуульзүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлж байсан. Гэвч бодит байдал дээр асуудал өөр байна. Тодруулбал, хамаатан садан, хамаарал бүхий этгээдүүддээ иргэдээс ялгаварлан давуу байдал олгосон, ялангуяа хувийн хэвшлийн автомашинуудад төрийн байгууллагын нэрээр QR олгосон тохиолдлууд гарч байна. Энэ зөрчлийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө үйлдэж байгаа нь маш харамсалтай. Тодруулбал, Херо гэх Б.Баатарыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ах гэдгийг хүн бүхэн шахуу мэднэ. Тэгвэл ах, дүү хоёрын хамтран хувь эзэмшдэг “Херо энтертайнмент групп” гэх компани бий бөгөөд тус компанийн эзэмшлийн 26-72 УБВ улсын дугаартай, ниссан патрол маркын автомашинд МУ-ын ЗГХЭГ (Засгийн газрын хэрэг эрхлэх газар)-ын нэр дээр QR олгосон байна. QR код олгох ажлыг Хуульзүй, Дотоод хэргийн яам хариуцаж, энэ талаар сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж байсан билээ. Тэгвэл ашгийн төлөө, хувийн ААН-ийн автомашинд яагаад ЗГХЭГ-ын нэр дээр QR олгосныг Х.Нямбаатар сайдаас асууя. Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар ч үеэл ах дүүс гэх. Тэгэхээр хамаатан саднууд нэгнийхээ компанийн автомашинд төрийн байгууллагын нэрээр QR зөвшөөрөл олгож сууна. QR зөвшөөрөл нь жижигхэн асуудал байж болох ч, энэ мэтээр ах дүүс нэгнийхээ бизнест өөрийн албан тушаалаараа давуу байдал олгодог байж болзошгүйн нэг жишээ нь энэ болж байна.
Мэдээллийг түгээх