Улстөрч 772 1

С.Амарсайхан “Жаран тэрбум”-ын схемыг шинээр зурав уу?


С.Амарсайханыг МАН-ын дарга У.Хүрэлсүхэд сонгуулийн мөнгө босголцох замаар Шадар сайдын суудал авсан хэмээн хардах нь бий. Хэрвээ тийм бол Шадар сайд энэхүү мөнгийг лав хэтэвчнээсээ гаргаж өгөхгүй. Учир нь тэрбумтан С.Амарсайхан төрсөн хүүгээ сургахад хэтэвчээ хэмнэж, төрийн мөнгөнд гар дүрдгийг та бүхэн мэднэ. Тэгвэл хардлага лавшруулж байгаа зүйл нь Шадар сайд өөрт хамаарах агентлаг, газрын хууль бус “Түр дарга“ нарын толгойг илж байгаагаас харж болно. Тухайлбал Стандарт, хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүн 2016 онд тус газрын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон цагаас хойш удаа дараа хууль бусаар албан тушаал дэвшиж, өдгөө тав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Ийнхүү хууль зөрчин ажиллахдаа УИХ, Засгийн газраас гаргасан олон хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн бийлэгжүү “Түр дарга” Б.Билгүүний толгойг илтэд илж байгаа нь айсуй сонгуулийн мөнгөтэй холбон хардах шалтгаан болсон байх. Хамаарч хариуцлага тооцох ёстой Шадар сайд нь анхаарахгүй байхад төрийн албыг “хулгайгаар хашиж” байгаа “Түр дарга” юунд санаа зовох билээ. Б.Билгүүний хууль тогтоомж зөрчсөн тухай дурдана гэвэл асар их цаг, цаас орно. Стандарт, хэмжил зүйн салбарын шинэчлэлийн түр хороо гэх иргэдийн нэгдлээс “Түр дарга” Б.Билгүүний хууль бус үйлдлийн талаар ил болгож тэмцэж, Шадар сайдуудад тэр дундаа С.Амарсайханд удаа дараа шаардлага хүргүүлсэн нь нийтэд ил байгаа хэдий ч загас мэт дуугүй байгаа нь яах аргагүй эрх ашгийн сонирхол цухалзана. Тэр ч бүү хэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдийн тэмцэж байж нураасан гэх “Жаран тэрбум”-ын бүлэглэлийн схемыг С.Амарсайхан цоо шинээр зурлаа гэх дуулиан ч гарав. Хэрэв тийм биш бол Шадар сайд хууль зөрчин ажиллаж байгаа хөрөнгөлөг “Түр дарга” Б.Билгүүний толгойг юунд илэх билээ. Цар тахлын үед төсөв хэмнэх тухай Засгийн газар, УИХ-ын тогтоол гараад байхад Б.Билгүүн хэдэн зуун саяар нь засвар хийх нэрээр цацаж л байсан, өөрийн найз нөхдийг хууль бусаар ажиллуулж төсвийн мөнгийг баруун солгойгүй цацаж томилгоо хийж л байсан гээд дурдахад хангалттай олон шалтгаан байхад төрийн албыг самруулаад байгаагийн цаана ямар нэгэн эрх ашгийн сонирхол байж таарна.
Мэдээллийг түгээх