Олны танил 1716 0

СГЗ Ай.ТӨМӨР-ОЧИР: ХАМРАА ЧИМХЭЖ УНШИХ, ХАЧИН СОНИН АДАЛ ЯВДЛУУД, БУЮУ БААСТАЙ ХУУЧ ...


МУСГЗ, Сэтгүүлч, Яруу найрагч Ай.ТӨМӨР-ОЧИР: Баруун - Урт хотын төвд миний ууган хүргэн ах . манайд тогтвор суурьшилтайгаар яг хагас зуун жил хүргэнээр ажиллаж байгаа Гэндэнгийн Бадарч гэж ахмад жолооч бий . Түүнийг чухам л хорхойд хоргүй хүн гэж хэлцэх нь олонтоо . Түүнээс хэн нэгэн та энэ Өмөөтэй олон жил хамт явлаа . Бараг бүх зохиолчдыг танина . Бас тэдэнтэй хундага нилээн тулгасан байх даа гэсэнд тэр үнээн гэжээ . Мөн бас та чоно нохой нилээн туугаа биз дээ гэсэнд ... - Тэр харин үгүй шүү гэж жийрхэв гэнэ . Ингэхэд та ер нь чоно таарвал ална биз гэж асуусанд ... - За даа . Дэндүү л урдуур өрөөд байхгүй бол үгүй дээ хэмээн хариулж түмний элэг хөшөөсөн гэдэг . Нээрээ л түүнд алагдах гээд дэндүү өмнүүр нь өрөөд байдаг чоно гэж байхгүй нь мэдээж . Яг түүн шиг дэндүү өмнүүр өрөөд байгаа нэгэн сэдэв байх юм . Уран бүтээл бас тэр чоно шиг үхэл нь ирсэн сэдэв гэж байх юм даа . Би энэ сэдвийг . үүнийг бичихгүй юм шүү гэж мөн ч их бодлоо . Ёстой л нөгөө хүргэн ахын хэлдгэээр байн байн өмнүүр өрөөд болдоггүй ээ . За одоо яая гэхэв бичихээр шийдлээ . Хамгийн гол нь ямар сэдэв юм бол гэж уншигч та өөрийн эрхгүй мэдэхийг яарч байгаа даа . Тэгэхдээ би овоо хараанд орж ирсэн ооно шиг чоно шиг энэ сэдвээ хэлэхээс халширч бас ичиж байна аа . Ер нь урд өмнө миний энэ сэдвээр бичигдсэн уран зохиолын аль ч төрөл байхгүй гэдэгт огт эргэлзэхгүй ээ . Энэ бол баасны тухай элдэв яриа элэг хөшөөм явдлууд бөлгөө . Монголчууд " Баас хатавч өмхийгөө тавихгүй " гэлцдэг . Энэ ч үнэн байх шүү . За уншигч минь миний хоржоонтой нийтлэлийг уншихдаа хамраа сайн чимхэж хачин тэвчээртэй уншаарай . Саяхны манай улс төр нилээн баасны үнэртэй үйл явдлаар дүүрэн байлаа . Оцгоногч Б. Баасандаш гэж урьд хожид дуулдаагүй нэгэн нөхөр сонин хачин үзүүлбэр үзүүлж олны нүдийг хужирлаж түмний нүдийг дэлдийлгэв . Мөн үүнтэй зэрэгцээд АТГ - ын хөгшин каратэч Баасан авгай бантангийн амттай ч баасны үнэртэй сохор ч . охор ч улс төр хийж нүд хуурах төдийхөн амиа хоохойлох нь эмгэнэлтэй . О . Баасанхүү гэж нэг мээмнээсээ гарч байгаа хүүхэд шиг гоншгоносон шүдлэн улс төрч хашаа тойрон хангинаж үүрсэх нь нэг л их цууриа муутай санагдана . Дандаа хамраа чимхэж унших хэцүүг бодолцьё оо . Цагийн өнгийг цайлгах улс төрчдийн хар мөрийг дарах санаатай Хархорины хийдийн хамба лам Баасансүрэн лам " Орчлонг хайрлаарай " хэмээн дуулж аргадах нь уярмаар аа . Баасан нэртэй хүмүүс дандаа балиар байдаггүй нь ч бас бахархмаар шүү . Манай их найрагч Б . Лхагвасүрэнгийн насны хань Баасан эгч бол ёстой нөгөө " баастай бурхан " гэдгийг та бүхэн мэднэ дээ . Тэгвэл их найрагчийн хүү " Болор цом - 2000 " - ын эзэн Л .Хасар дүүгийн ханийг Баасанжаргал гэдэг . Аав хүү хоёр ингэж баасан нэртэй хань түшсэн учраа ч дүү надад хөгжилтэйгээр хуучилдаг бөлгөө . Их Алтай нутгийн хүү Монгол улсын АУЗохиолч . Төрийн шагналт . Хөдөлмөрийн баатар Бөхийн Бааст агсанаараа бид бахархалгүй яахав . Түүний эхэн үеийн бүтээлийг хэдийгээр Б. Ринчин нэрний нь сүүлчийн Т ... үсгийг нь нэгэн удаа дарж байсан ч Б. Бааст хэмээх буурал зохиолч баас биш Баастаараа явсаар насыг насалж буяныг эдлээд тэнгэр болсон түүхтэй . Түүний " Амрагийн дуу " . " Цэнхэр дурдан алчуур " . " Хургачин хүү " - г дуулаагүй өссөн хүүхэд . дурлаагүй гэрлэсэн залуу гэж хаа ч байхгүй дээ . Баян хүн бааж чадахаа байсан ... Ядуу хүн ярьж болохоо байсан энэ цагт бичиж болдоггүй гэж хэлчихэв ээ . Бичнэ дээ . Ичнэ гэж байхгүй шүү . Бичих бол миний аз жаргал юм . БААСТАЙ ӨВӨӨ ХҮРГЭЖ ӨГӨӨД МОРЬ МИНЬ АЙРАГДСАН . МУУГҮЙ Л ЮМ БИЛЭЭ За бүр хургиж таарлаа . Уучлаарай . Уншигчид минь . Айлд хүн баах сайн гэлцдэг . Харин хүн шээвэл муу л гэлцэх юм билээ . Үнэнч байх вий худалч биз ээ . Нэгэн тохиолдол . Би хөдөө дүүгийндээ унтаж байлаа . Наадмын хоёр дахь өглөөний үүр цайх хараахан болоогүй л байсан болов уу . Дүүгийн хаалгыг хүмүүс тогшоод сэрээчлээ . Чагнаархвал Ай ... байна уу гэх чимээ дуулдлаа . Гайхаад асуувал уулзьяа ... гараад ир гэх нь тэрээ . Мэл гайхаад нойрмоглон уцаардуухан босов . Түрүү шөнө нь уяа морь манаж хоносон тул ид нойрны цагаар гэж үглэн дуртай дургүй бослоо . Гараад ирсэн таньдаг ах эгч хоёр болохыг дуугаар нь мэдэв . Харанхуй шөнөөр хаачиж яваа улс вэ гэвэл . Гараас хөтлөөд ийшээ хэмээн зайд гарав . Чихэнд шивнэхийн наахнуур хэллээ . Танил настай хүн минь айлын гадаа машины кабинд сууж байгаа гэнэ . Чамд л хэл гэсэн . Гэртээ хүргүүлмээр байна гэж хэлүүлсэн юм байхаа . - За тэгээд юун сүртэй юм гэвэл тэхдээ бас учиртай гэж хэлээд тэд жуумалзацгаав . Настай хүний итгэлийг яалтай билээ . Очлоо . Өвөө айлд орохгүй гээд байсан нь бас учиртай ажээ . Хөөрхий . Өдөр нь морь дагаад УАЗ - 469 машинд чихэлдээд залуустай сууцгаасан гэнэ . Гэтэл наадмын морь дагаад ухаантай ухаангүй чихэлдсээр байгаад өвгөнийг хэн нэгэн нь тохойгоороо нудраад хэд ч юм бэ хавиргыг нь хугалчихсан бололтой . Дуу алдаж байлаа . Үүнээсээ болоод мань өвөө бууж сууж чадахгүй болоод өмдөндөө хэрэг тарьчихснаа надад хэллээ . Эвий эвий . Ааваас минь ялгаа юун ... гэж өрөвдөөд хүргэж өхөөр боллоо . Гэр нь суманд ойролцоо л доо . Ингээд л өргөж аваад машиндаа суулгалаа . Харин ёстой хамраа чимхэж байгаад л хажуудаа суулгачихлаа . Цоо шинэ 69 - ийнхөө дөрвөн хаалгыг нь нээчихээд л амандаа дуу аяласан шигээ давхилаа . Юун дуу ... гэж уншигч та гайхах байхаа . Үнэхээр би дуулж явлаа . Яагаад гэвэл өвөөг санаа зовоод байгааг сатааруулж байгаа хэрэг л дээ . Өвөө муу хөгшиндөө л очьё оо хэмээн үглээстэй . Нэгэн бүсгүй үр нь айлын ах эгчтэй хэдүүлээ " аврах баг " болж очицгоосонд эмгэн цай буцалгая гээд сүйд майд болсон билээ . Үүр сайхан цайж Алтан - Овоо асарлан суниах хүлэг морин адил хүглийж байхад бид сумын төвд ирэхэд наадмын морьдоо барьсан хөтлөсөн хүмүүс сужган дээрээ дөнгөж ирж байлаа . Тэр өдөржингөө л миний машинд суусан хүмүүс хамраа чимхээд л наадмын морьд дагаад давхилдацгаасан даа . Би нарийн учир начирыг нь ч тэр болгонд хэлээгүй билээ . Энэ бол 1987 оны Дарьганга сумын наадам . Миний шаргал соёолон морь минь гуравт хурдалж жолоо өргүүлж билээ . Түрүү жил нь хязааландаа бас гуравт хурдалсан аргамаг аа . Надад ерөөс муу юм болоогүй дээ . Тэр ч бүү хэл би санаа зовсон өвөөг сайхан хүргэж өгсөний хүчинд морь минь айрагдлаа хэмээн билэгшээж байсаныг миний ойр хавийнхан мэдэх бөлгөө . Залуус дүү нар минь настан буурлуудаасаа бүү цэрвэж байгаарай . Тэдэнд бузар байдаггүй юм шүү дээ . ААВЫНХАА ӨТГӨНИЙГ АЛГАН ДЭЭРЭЭ ТОСЧИХСОН ХҮҮ ИХ САЙН ЯВНА ДАА ... ГЭЖ НУТГИЙН БУУРАЛ ХУУЧИЛЖ БИЛЭЭ . / Өөрөөс нь зөвшөөрл авч бичсэн болно / Хамраа чимхдэг нийтлэлүүдэд минь хар хорын араншин огт байхгүй төдийгүй өвгөдөөсөө цэрвээгүй үрст нь би бахархаад байгаа хэрэг шүү дээ . Манай суманд олон сайхан хүүхдүүд ихэнх нь харцуултай Ядмаагийн Дашням гэж сайхан буурал байлаа . Насыг насалж буяныг эдлэсэн буурайн амыг онгичиж хууч хөөрүүлэх нь надад алтны уурхайн ам эзэмшихээс илүү аз жаргалыг байдаг . Тэрээр үүх түүх их ярина даа . Нэгэн удаа бид хоёр үгэнд дурлаж суутал хүү минь энэ Ванчингийн Сүхбаатар их сайн явна даа гэлээ . За яасан юм бэ . Ямар учиртай билээ гээд би ч лавлан асуулаа . Тэр жил муу аав нь их ядарч эмнэлэгт байхдаа сандаргаж л дээ . Багадаа их зүдэрч өссөн хоёр хүү шүү . Муу ээж нь бие муутай аавыгаа л бараадаад унагатай гүү шиг ботготой ингэ шиг явцгаадагсан гэхэд нь би мэдэлгүй яахав . Манайхан айл аймаг гэтэл ... Чиний мэдэхгүй юм бас байна аа гэлээ . Би ч өвдөгийг түшээд өвөр дээр нь гарчихыг шахлаа . Өвгөн цааш зугуухан ярилаа . Ванчин минь том биетэй . их өндөр . ястай нүсэр эрсэн . Хамгийн сүүлд эмнэлэгт байхдаа яалт ч үгүй орондоо " алдчихаж " гэнэ ээ . Сав суулга хүүе хаая л болоо юм байх . Гэтэл хүү нь ... - Өө муу аав минь гээд л шууд хоёр алган дээрээ тосчихож гэнэ лээ . Энэ их хүү Сүхбаатар их сайн явна даа гэж билээ . Манай эмнэлэгийнхэн ярисан үг шүү хэмээн надад хууч болгож билээ . Би уярав . Бүр нүдний нулимс мэлтэрэв . Ямар их хайр энэрэл билээ дээ . Одоо ч бид хэн хэнд маань аавууд алслагдлаа . Нас явах тутам л дээдсээ өрөвдөх юм даа . Аав ээжийгээ асарч баярлуулна гэдэг бас л хүний заяаг олж үрийн тэнгэр аргадсан сайхан хувь тохиол юм шүү дээ . Хүүхэд дүү нар минь ... Тиймээ " Морин Ванчин " - гийн хоёр хүү өнөөдөр сайн л яваа шүү дээ . Том хүү В . Сүхбаатар нь сумандаа ИТХ - ын дарга ч хийж төрийн албанд зүтгэлээ дээ . Ванчингийн Амгалан гэх цөлх . дүнэгэр эр нас хэвийлээ . Уг нь ер нь жолооч хүн . Ахаасаа цөөхөн дүү байхаа . Тэр мөн л ээжийгээ дээр дооргүй асарч өргөсөн гэнэ . Ганц эгч нь хүний хань айлын бэр холын суманд байдаг юм . Бид нэг дорын улс . Биенээ арван хуруу шигээ мэднэ дээ . Ингэж Өндөр Ванчингийн хоёр хүү аав ээжийгээ хэрхэн сайхан асарсныг тэр болгон хүн мэдэхгүй ч байж мэдэх . Үнээн . Тэр хоёрын минь бага насыг ус нутгийнхан гол усаараа андахгүй . Гэвч өнөөдөр тэд хэний ч гарыг харахааргүй сайхан амьдарч явна . Олон ч сайхан үр хүүхэдтэй . Худ ураг барилцаад хурга ишигтэй хот хүрээ шиг л бужигналдах нь дуулдана . Аав ээжийгээ санаанд хүртэл сайхан өргөж тэнгэрт үдэх буяны дээд буян гэлтэй . Өвгөн буурал Дашням гуайн үгсийг өрцөн цаанаа өрөм шиг хадгалсаар өнөөдөр өргөн түмнээ толилуулавай . ЭЭЖИЙГЭЭ ЖОРЛОН ДОТРООС СУГА ТАТАЖ ГАРГАСАН ЭЭЛТЭЙ НЭГЭН ПАЯН ... Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд манай хүргэн Ч . Ядамсүрэнгийн ажиллаж амьдарч байсан юм . 1991 оны намар тэд хувийн байшин барьж найр хийх сураг дуулдлаа . Урилга иржээ . Бид Дарьгангаас хөл хөөрцөг болоод л ГАЗ - 53 машинтай залуухан жолоочтой дээр сууцгаагаад сүнгэнүүлээд буучихлаа . Тухайн үèдээ л гайхамшиг л байсан юм даа . Очиж хоноод маргааш нь хаа холоос зорьж очсон улс найрлалаа . Хэрлэн голыг Шашин шуугиан дуу хуур . идэх уух . инээд наргиай цөн түрж сөн түшиж ид " галзуурцгаалаа " . Бараг л Хэрлэн гол " янцгааж " Хар ямаат " майлсан шахуу даа . Урд талын сумаас хойт талын суманд машин хөлслөөд ирчихсэн хирэндээ л том амьтад гэж өөрсдийгөө санаж байсан даа . Ааваасаа хойш / 1985 он / анх удаа л Айлтгүйн арван хоёр хүүхэд ээжтэйгээ хамт нүсэр найр хийсэн түүхэн үйл явдал аа . Найр хавтгайрч орж гарч олон хүн дуу хадааж байтал л хүүе хаая ... болоод явчихлаа . Үтэр түргэн үсрэн гарч харвал бидэнтэй очсон шинэхэн жолооч маань ухарч байхдаа мунгинаад дөнгөж тавьсан шинэ жорлонг нь кузовоороо ёворч арагш нь гэдийлгэжээ . Олон хүн орилолдсоны учир нь ээж маань жорлонд орсон / ойчсон / хэрэг байжээ . Гүйж очоод тонгойж харвал ээж маань амандаа үглээд гараа зангаж харагдана . Хормойгоо хумиад шуух маягтай барьчихаж . Хэн нэгнийг зангаж гомдоллож байгаа төрх л нүдэнд туссаныг санаж байна . Шууд хэвтээд л гараа явуултал дөнгөж хоёр гараа хүрлээ . Бас хажууд минь муу ах минь эгнэж хэвтээд ээжийгээ хоёул угз татаад гаргаад ирлээ . Дөнгөж бие засч босоод гарах гэтэл нь аюул нөмөрсөн ажээ . Цоо шинэ жорлонгийн гишгүүр модыг нь хадаа ч үгүй сул тавьчихсан байсанд ийм хэрэг " манджээ " Ээжийгээ хартал амьхандаа гангарсан шинэ 45 - ийн хоёр гутал нь шагалцагаараа баас болжээ . Үхтлээ хөхрөлдөцгөөлөө . Ээж минь тэгэхэд дөнгөж 61 настай залуу ч байж дээ . Харин өнөөх жолооч минь айсандаа ч юм уу . Архиндаа ч юм уу . Уйлах ч энүүхэнд боллоо . Би түүнийг ээжийг унагаасан гэж тууж хөөлөө . Муур хулгана ... болж тууцалдсанаа тэгс гээд уужирлаа . Гэтэл эгч дүү нар бааснаас ээжийгээ салгаж авах их ажил өрнөлөө . Ингэж л айх . ичих . инээх . ханиах хослосон тэртээ цагийн нэгэн найрын түүх ийн буюу . Энэ явдлаас буцахдаа бид ээжийгээ " Баастай бурхан " хэмээн өхөөрдөцгөөсөн юм . Баасанд унасан ээжид минь ч муу юм болоогүй ээ . Бид ч ээжийгээ баасанд " живүүлээд " баян тарган болоогүй ч хүний царай харахааргүй л амьдарч явна даа . Хамраа чимхэж унших хачин энэхэн дурсамж минь та бүхэнд ч гэсэн ээлээ өгч баяжих болтугАй хэмээн ерөөж өндөрлөвэй . Хамраа чимхэж уншсан хачин энэ тохиолдол ганц нэгэн удаа тохиолдсон байхыг ч юун магад даа . Одоо уужуу сайхан амьсгаа авцгаа даа . ТӨГСӨВ . 2021 . 04 . 24
Мэдээллийг түгээх