Бөх 395 0

Азийн аваргын төлөө дөрвөн бөх барилдана

Алматын дэвжээнд Монгол Улсаас эмэгтэй бүтэн багаа сойж, хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл, нийт долоон медальтай өндөрлүүлсэн билээ.

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр /2021.04.18/  өндөрлөнө. Сүүлийн өдөр дэвжээнд эрэгтэй 61, 74, 86, 92, 125 кг-ийн жингийн бөхчүүд гарна.

Алматын дэвжээнд Монгол Улсаас эмэгтэй бүтэн багаа сойж, хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл, нийт долоон медальтай өндөрлүүлсэн билээ. Тодруулбал, 55 кг-ын жинд ОУХМ М.Дөлгөөн, 65 кг-ын жинд ОУХМ З.Болортунгалаг түрүүлж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өнөөдөр 61 кг (Б.Нэмэхбаяр), 74 кг (З.Сумьяабазар), 86 кг (Монгол Улсын гавьяат тамирчин П.Өнөрбат), 92 кг (М.Цогтгэрэл), 125 кг (Д.Хүдэрбулга) нар барилдана. Бөхчүүдийн оноолттой танилцуулж байна.

61 кг

Тэгшитгэх барилдаан – Б.Нэмэхбаяр (MGL) – Икромджон Гажимуродов (KGZ)

1/4 ФИНАЛ

Алибег Алибегов (BRN) – Sunggwon KIM (KOR)

Жахонгирмирза Туробов (UZB) – Shoya SHIMAE (JPN)

Ravinder RAVINDER (IND) – Majid Almas DASTAN (IRI)

Адлан Аскаров (KAZ) – Тэгшитгэх барилдаанд ялсан бөх

74 кг

Урьдчилсан барилдаан

Гулоджон Шарипов (TJK) – Мансур Сыргак Уулу (KGZ)

Abdullrahman Ibrahim A IBRAHIM (QAT) – Sandeep Singh MANN (IND)

Madushanka Lakmal (SRI) – Атамурат Чарлыев (TKM)

Ихтиор Наврузов (UZB) – Mostafa Mohabbali HOSSEINKHANI (IRI)

Seungchul LEE (KOR) – Hong Yeow LOU (SGP)

1/4 ФИНАЛ

Keisuke OTOGURO (JPN) – З.Сумьяабазар (MGL)

Нуркожа Кайпанов (KAZ) –

86 кг

Урьдчилсан барилдаан

П.Өнөрбат (MGL) – Ескали Даулетказы (KAZ)

Иса Шапиев (UZB) – Deepak PUNIA (IND)

Баходур Кодиров (TJK) – Довлетмурат Оразгылыджов (TKM)

1/4 ФИНАЛ

Мирлан Чыныбеков (KGZ) – Mustafa Abdulbasit (IRQ)

Hayato ISHIGURO (JPN) – Hassan Aliazam YAZDANICHARATI (IRI)

Gwanuk KIM (KOR) – П.Өнөрбат, Ескали Даулетказы хоёрын ялсан нь

92 кг

Тэгшитгэлийн барилдаан – Ryoichi YAMANAKA (JPN) – Sanjeet SANJEET (IND)

1/4 ФИНАЛ

М.Цогтгэрэл(MGL) – Hyeokbeom GWON (KOR)

Эльхан Ассадов (KAZ) – Азат Гаджиев (TKM)

Ченгиз Керимкулов (KGZ) – Рустам Шодиев (UZB)

Kamran Ghorban GHASEMPOUR (IRI) – Тэгшитгэлийн ялсан бөхтэй

Манай бөх ялбал дараагийн тойрогт Казахстан, Туркменистаны ялсантай нь барилдана.

125 кг

Урьдчилсан барилдаан

Taiki YAMAMOTO (JPN) – Амирджон Нутфуллаев (UZB)

Олег Болтин (KAZ) – Д.Хүдэрбулга (MGL)

Sumit SUMIT (IND) – Шатлык Хемелаев (TKM)

1/4 ФИНАЛ

Аял Лазарев (KGZ) – Donghwan KIM (KOR)

Amin Hossein TAHERI (IRI) – Omar Ihab SAREM (SYR)

Рустам Искандари (TJK) – Япон, Узбекистаны ялсан бөх

Манай бөх эхний барилдаанд ялбал Энэтхэг, Туркменистаны бөхийн ялсантай нь барилдана.

Эх сурвалж: С.УНДАРМАА

Мэдээллийг түгээх