Шар мэдээ 146 0

Жолооч нарын боловсролыг "ХӨЗӨР"-өөр дамжуулан дээшлүүлнэ

Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас олон нөлөөллийн ажил хийж ирсэн нь зарим талаараа үр дүнгээ өгч байгаа нь сайшаалтай юм.

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас замын хөдөлгөөний дүрэм, анхааруулга бичсэн хөзөр гаргажээ. Тоглоомоор нь дамжуулаад ойлголт өгөх үр дүнтэй арга шүү дээ

Жилийн жилд орон нутгийн замд авто тээврийн осол, эндэгдтэл огт буурахгүй байгааг хэн хүнгүй мэдэж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас олон нөлөөллийн ажил хийж ирсэн нь зарим талаараа үр дүнгээ өгч байгаа нь сайшаалтай юм.

No photo description available.

Харин орон нутгаас сонирхолтой санал санаачлага гаргаж байгааг үүнд дуулгахад таатай байна.

Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас нийт жолооч нартаа гэлтгүй иргэдэд  зориулан замын хөдөлгөөний дүрэм, анхааруулга бүхий тайлбар зурагтай хөзөр хэвлүүлжээ. Өөрөөр хэлбэл тоглоомоор дамжуулан иргэдэд замын хөдөлгөөний дүрэм, журам, зайлшгүй мэдэх ёстой анхааруулгуудыг өгч буй нь иргэдийн зам тээврийн хөдөлгөөний наад захын боловсрол, мэдлэгийг дээшлүүлсэн үр дүнтэй шийдэл болж чадлаа хэмээн олон нийт ам сайтай байна.

С.БАТГҮР

Мэдээллийг түгээх