Банк, санхүү 178 0

ЖДҮ эрхлэгчдийг 2 их наяд төгрөгөөр дэмжинэ

Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгийг сэргээх 10 их наядын гурван жилийн цогц төлөвлөгөөг танилцуулсан.

Уг мөнгөөр иргэдэд халамж тараах биш ажлын байрыг дэмжихэд бодит ажил хэрэг болоход зарцуулна гэсэн юм. Үүнд үйлчилгээ болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 2 их наяд төгрөгийн зээл олгохоор болсон билээ. Зээлийн хүү жилийн гурван хувийн хүүтэй хүүтэй байх бөгөөд банкаар дамжин олгох юм.

Мэдээллийг түгээх