Урлаг 147 0

"Urtuu-3" үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна


"СОЁЛЫН ЦАГ" АЯНД МОНГОЛЫН КОНТЕМПОРАРИ
УРЛАГИЙНХАН НЭГДЭЖ “URTUU 3” ҮЗЭСГЭЛЭНГ
ОЛОН НИЙТЭД ТОЛИЛУУЛЖ БАЙНА
 
Иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, уран бүтээлчдээр дамжуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалгыг иргэдэд хүргэх зорилгоор Соёлын яам, НЗДТГ, ЗГХА Соёл, урлагийн газар, Нийслэлийн соёл, урлагийн газраас “Соёлын цаг” аяныг нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлэн өрнүүлж байгаа билээ.
Тэгвэл тус аянд “Хөх нар” монголын контемпорари урлагийн төв түүний гишүүн уран бүтээлчид нэгдэж "Land Art" /газар орон зайн урлаг/, "Installation" /өрөг байршлын урлаг/, "Performance" /үйл хөдлөлийн урлаг/, "Dijital art" /Видео, дижитал, фото урлаг/, "Sound art" /Дуу авианы урлаг/, "Poem" /яруу найраг/, "Мusic and song" /Дуу, хөгжим/, "Public and Street art" /Гудам орон зайд нийттэй харилцах урлаг/ зэрэг төрлүүдээр Улаанбаатар хотноо үзэсгэлэнг гаргаж байна.
Өчигдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тус уран бүтээлчид “Black box” театрын тайзнаа орчин үеийн урлагийн төрөл зүйлээр хүрэлцэн ирсэн үзэгч, олон нийтэд үзэсгэлэн, үзүүлбэрээ толилууллаа.
Үзэсгэлэнг ЗГХА Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор, Ардын уран зохиолч Д.Урианхай, соёл, урлагийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд, орчин үеийн урлагийг сонирхдог, туурвидаг уран бүтээлчид, иргэд, олон нийт ирж сонирхлоо.
Хөтөлбөрийн хүрээнд хотын алслагдан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх дүүргүүдэд 09 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд өрөг урлаг, үйл хөдлөлийн урлаг, медиа урлаг, хөгжим, дуу, зэрэг паблик олон нийттэй харилцах орчин үеийн урлагаар үйлчлэх хөтөлбөрт мэргэжлийн 12 уран бүтээлч уран бүтээлээ хүргэнэ. Үүнд:
1. “Хөх Нар” МКУ-ын төв Галерейд- /2020.09.10-2020.11.10/
2. “Вlack box” театрт- /2020.09.15-2020.11.15/
3. Монголын урлагийн зөвлөлийн Галерейд- /2020.11.15-2020.11.25/
4. Багануур дүүрэгт /2020.09.17/
5. Багахангай дүүрэгт /2020.09.18/
6. Налайх дүүрэгт /2020.09.19/ тус тус олон нийтэд үзэсгэлэн, үзүүлбэрүүдээ нээн үзүүлэх юм.
 
Эх сурвалж: Засгийн Хэрэгжүүлэгч Агентлаг
"Соёл, Урлагийн Газар"
Мэдээллийг түгээх