Цаг үе 358 0

Дархан-Уул, Арвайхээр, Чойр, Мандалговь, Өндөрхаан чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна


Аадар бороо орж, аюултай нөхцөл үүсэн тул Улаанбаатар хотоос Дархан-Уул, Арвайхээр, Чойр, Мандалговь, Өндөрхаан чиглэлд зорчихгүй байхыг Улсын Онцгой комиссоос анхаарууллаа.

Мөн өнөөдөр Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтийн нутгаар их бороо орно гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Цаг уур, орчны шинжилгээний газраас баяр наадмын арга хэмжээ болох байршлуудын цаг агаарын байдлыг тодорхой давтамжтайгаар тусгайлан бэлтгэж байна.

Орон нутгийн замд усархаг аадар бороо ихээр орж байгаатай холбоотойгоор зорчих хэсгүүд усанд автаж, эвдрэл ихтэй байгаа тул хөдөлгөөнд оролцогч та бүхэн онцын шаардлагагүй бол орон нутгийн замыг зорихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас мөн мэдээлж байна. 

Мэдээллийг түгээх