Шинжлэх ухаан 298 0

ОХУ-д коронавирусийн эсрэг вакциныг хүн дээр туршжээ


Зургаадугаар сарын 18-нд коронавирусийн эсрэг туршилтын вакциныг Бурденкогийн нэрэмжит цэргийн эмнэлэгт сайн дурын 18 хүн дээр туршлаа хэмээн Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлэв.

Хоёр долоо хоногийн турш тусгаарлалтад байсан сайн дурынхнаас18 хүнтэй эхний бүлэгт вакцинжуулалт хийжээ. Есөн хүнд вакцины нэг бүтцийг, өөр есөн хүнд хоёр дахь хэлбэрийг тарьсан” гэж яамны мэдээнд өгүүлжээ.

Вакцинжуулалт ямар нэгэн хүндрэлгүй явагдсан, туршилтын хүмүүсийн зүгээс ямар нэгэн гомдол гараагүй байна. Мөн сөрөг үр дагавар ажиглагдаагүй гэжээ. Вакцин даах чадвар, аюулгүй байдлын талаар анхны үр дүн гарсны дараа үлдсэн сайн дурынханд тарилга хийх аж. Сайн дурынхан дээр хийж байгаа вакцины анхдагч жишгийг эхлээд амьтад дээр туршсан юм. Эмнэлгийн туршилтыг долоодугаар сард дуусгахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: ''eagle.mn''

Мэдээллийг түгээх