Шар мэдээ 491 0

Засгийн газрын шийдвэрийг түрүүлж МЭДДЭГ “Балетчин” Сүнээ


Засгийн газрын өнөөдрийн /2020.02.19/ ээлжит хуралдаанаар гуравдугаар сарын 2-ныг хүртэл хөл хорио тогтоогоод байсан хугацааг сунгасан юм. Тодруулбал, сургууль, цэцэрлэгүүдэд тогтоогоод буй хөл хорионы хугацааг 28 хоногоор буюу гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгасан.

Эл шийдвэр албажин гарахаас өмнө энэ тухай мэдээллийг өчигдөр орой 20.00 цагийн үед твиттерт Сүнээ нэрээр жиргэдэг эмэгтэй цахим орчинд түрүүлж түгээсэн юм.

Тэрээр Өөрийн Твиттер Хуудаснаа “Гэснээс Маргааш Хөл Хорио 28 Хоногоор Сунгаж Байгаа Шүү” Хэмээн Жиргэсэн Нь Олон Нийтийн Анхаарлыг Татаж, Маргаан Дагуулаад Байгаа Юм.

Ийнхүү төрийн шийдвэрийг түрүүлж мэдээлсэнд зарим нь “Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журмыг” зөрчсөн хэмээн буруутгаж байгаа. Харин нөгөө хэсэг нь Ерөнхий сайдад ойр учир өрөөнд нь яригддаг сэдвүүдийг мэдэж байдаг, засгийн газарт ангийн найз нь ажилладаг гэх хардлагуудыг илэрхийлээд буй.

Балетчин гэгдэх Сүнээгийн хувьд өмнө нь Э.Оюунболдын допингийн асуудал болон коронавирсийн талаарх мэдээллийг өмнө нь хэн хүнээс түрүүлж мэдээлж байсан гэдэг.

Үүнээс “Ерөнхий сайдын Засгийн газар юм уу, Сүнээгийн Засгийн газар юм уу” гэх яриа ч гараад байна.

Тэгвэл Энэ Талаар Тэрбээр,“Дашрамд Хэлэхэд Би МУ-Ын Ерөнхий Сайд У. Хүрэлсүх Гэж Хүнтэй Ямар Ч Хувийн Харилцаа Холбоогүй. Дахиж Намайг Элдэв Хүнтэй Холбож Гүтгэх Хэрэггүй. Бусдын Аясаар Баясаад Дэвслүүлээд Дордоод Байх Хүүхэлдэй Биш Шүү” Хэмээн Хариу Жиргэжээ.

Эх сухвалж: EGUUR.MN

Мэдээллийг түгээх