Эрүүл мэнд 248 0

Нас барагсдын тоо 41, халдвар авагсдын тоо 1200 давжээ


Коронавирусийн халдварын улмаас нас барагсдын тоо 41, халдвар авсан хүний тоо 1287 болоод байна. Мөн уг вирусийн халдварын анхны хоёр тохиолдол Европ тивд буюу Франц улсад бүртгэгдлээ. Тодруулбал, Францын баруун өмнөд бүсийн Бордо хотод тусгаарлагдан эмчлүүлж байгаа 48 настай эрэгтэй хэд хоногийн өмнө Хятадад аялаад буцаж ирсэн ажээ. Тэрбээр аяллынхаа үеэр Ухань хотоор дамжин өнгөрсөн аж. Харин хоёр дахь өвчтөн нь Парис хотод илрээд удаагүй бөгөөд түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан байхгүй байгаа юм.

Хятад улс нийт 31 мужтай. Одоогийн байдлаар Циньхай (Хөх нуур), Төвдийн Өөртөө Засах муж гэсэн хоёр мужид л коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна. Түүнчлэн Хятад улсаас гадна хилийн чанадад Өмнөд Солонгос, Япон, АНУ, Тайланд, Вьетнам, Сингапур улсуудад халдвар бүртгэгдсэн байгаа юм.

Мэдээллийг түгээх